“СМАРТ АНГИ”-тай боллоо

2019-2020 оны Хичээлийн шинэ жилийн босгон дээр МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль шинэхэн СМАРТ АНГИ-тай болж, сурагчидаа угтан авахад бэлэн болжээ. БНСУ-ын Тэжон хотын 100%-ийн хөрөнгө оруулалтаар бий болгосон тус ангид бүх ангийн бүх төрлийн хичээл сургалтын ажлыг зохион байгуулах боломжтой бөгөөд багш сурагчдын хамтын үйл ажиллагааг илүү дэмжин хөгжүүлж сургалтыг үр дүнтэй, өгөөжтэй болгоход, түүнчлэн сурагчидаа орчин үеийн Мэдээлэл харилцааны технологитой хөл нийлүүлэн алхахад, ирээдүйн багш болох оюутан залуус ухаалаг смарт ангид сургалт явуулах аргазүй эзэмших зэрэг олон талын  чухал ач холбогдолтой байна гэж үзэж байгаа юм. Шинэ Смарт анги хүлээн авах ёслолын үйл ажиллагаанд БНСУ-ын Тежон хотын Боловсролын газрын дарга Сол Дунху, тус газрын хэлтэсийн дарга Чой Хинчэ, МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн захирал доктор, дэд профессор М.Мөнхбаатар нар албаны бусад зочид төлөөлөгчдийн хамтаар оролцсон юм. 
Ингээд МУБИС-ийн харьяа ЕБС -ийн удирдлага, багш нарын хамт олондоо сургалтын чанараа дээшлүүлэхэд байнга анхаарч ирсэнд талархал илэрхийлэн шинэ хичээлийн жилдээ улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Т.Дуламрагчаа