Төрийн өмчит их сургуулиудын спортын 3 төрөлт тэмцээн амжилттай өндөрлөв

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулиас төрийн өмчит их сургуулиудын багш, ажилтан, албан хаагчдын дунд спортын гурван төрөлт тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд /2022.03.26-27/ зохион байгууллаа.
   Тус тэмцээнд Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Дотоод хэргийн их сургууль, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Соёл Урлагийн Их Сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль гэсэн төрийн өмчит  их сургуулиудын  багш, ажилтан, албан хаагчдаас бүрдсэн найман багийн 300 гаруй тамирчин оролцож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.
   Удирдлагуудын дунд зохион байгуулсан дартсын тэмцээний тэргүүн байрыг БШУЯ, дэд байрыг ДХИС, гутгаар байрыг АШУҮИС эзэлсэн байна.
   Эрэгтэйчүүдийн волейболын тэмцээний алтан медалийг АШУҮИС, мөнгөн медалийг ХААИС, хүрэл медалийг ДХИС хүртжээ. Харин эмэгтэйчүүдийн волейболын тэмцээний алтан медалийг ШУТИС, мөнгөн медалийг ДХИС, хүрэл медалийг АШУҮИС хүртэв.
   Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний тэргүүн байранд АШУҮИС, дэд байранд ДХИС, гутгаар байранд ХААИС шалгарсан байна. Харин эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний тэргүүн байрыг МУИС, дэд байрыг ШУТИС, гутгаар байрыг ХААИС хүртжээ.
   Тус тэмцээнд ДХИС-ийн баг тамирчид гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо.
   Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэе.

Эх сурвалж: ДХИС