Захирлын зөвлөлийн хурал 2022/03/23

Захирлын зөвлөл 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14:00 цагт А байрны №205-д хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

  1. Элсэлтийн төлөвлөгөөг эцэслэн батлах (Элсэлтийн төсөв, тэтгэлэг) Н.Мягмарцоож (Сургалт эрхэлсэн дэд захирал)
  2.  Ажлын байрны  дарамт, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай журам - Б.Ганбаатар (Хуулийн зөвлөх)                          
  3. Цалин хөлсний журам  М.Уранжаргал (Санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч)
  4. Ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журам Д.Хишигбаяр (Чанарын баталгаажилт, хяналт үнэлгээний албаны дарга)

       5. Хяналтын төхөөрөмж байршуулах ба ашиглах журам Б.Батсолонго (Нийтлэг үйлчилгээ, аж ахуйн албаны дарга)                                     

       6. Интернэт үйлчилгээний чанарыг сайжруулах хувилбар Ц.Энхбат (Мэдээллийн технологийн албаны дарга)

 

Хөдөлмөрийн шинэ хуульд нийцүүлэн МУБИС-д дагаж мөрдөх дараах журмуудыг батлав.

МУБИС-ийн Цалин хөлсний журам

МУБИС-ийн Ажлын байрны дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтын талаар гаргасан гомдлыг шийдвэрлэх журам       

МУБИС-ийн Ажилтны мэдээлэл авах, боловсруулах, хадгалах, ашиглах журам                                                                              

МУБИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн Элсэлтийн төлөвлөгөө (Элсэлтийн төсөв, тэтгэлэг) -г батлав.                

“Интернэт үйлчилгээний чанарыг сайжруулах хувилбар”-ыг хэлэлцэн Жи-Мобайл компанитай байгуулсан гэрээг цуцлах талаар арга хэмжээ авах, албан мэдэгдэл хүргэх. Мобиком, Юнител компаниудын үнийн мэдээлэл, үзүүлэлтийн талаар нарийвчилсан судалгаа хийж дахин хурлаар хэлэлцүүлэх.                              

Дүрслэх урлаг, технологийн сургуулийн Дизайн зураг зүйн тэнхимийн багшид хүсэлтийн дагуу 1 сарын хугацаатай бүтээлийн чөлөө олгов.