“НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2022” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ОНЛАЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

 

“НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2022” эрдэм шинжилгээний онлайн хурал 2022 оны 04-р сарын 23-ны өдөр зохион байгуулагдана. Энэ удаагийн хуралд Австри, АНУ, Англи улсаас зочин илтгэгчид оролцохоос гадна дотоодын их, дээд сургууль болон ЕБС-ийн судлаач багш нар онол, практикийн илтгэл хэлэлцүүлэх гэж байна. Хурлын зарим нэг онцлогоос дурдвал, I салбар хуралдаанд АНУ-ын Математик Боловсролын Зөвлөх Tim Brzezinski интерактив дадлага ажил бүхий илтгэл хэлэлцүүлнэ. Та ЭШХ-ын мэдээллийг https://www.geogebra.org/m/bwtnemvw холбоосоор үзэх боломжтой. Хурлын шууд дамжуулалт хийх холбоос: https://www.facebook.com/OfficeDistanceEducation Мэдээллийг өөрийн байгууллагын хэрэглэгчдэд түгээн, “НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛ 2022” эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцоно уу. Оролцохыг хүсвэл дараах холбоосоор бүртгүүлнэ үү. https://forms.gle/S7uopff5vEVbs5MB7

 ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС