Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) мэргэжилтнүүд зочлов

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын мэргэжилтнүүд болон "INTEM Consulting" компанийн төлөөлөгчид МУБИС-д зочлон Зайн сургалтын албаны үйл ажиллагаатай танилцав. Төлөөлөгчид МУБИС-ийн Зайн сургалтын албаны чиг үүрэг, цахим контент үйлдвэрлэлийн материаллаг баазтай танилцан улмаар И-контент бэлтгэх өрөө болон Мультимедиа студиэр зочилж цаашдын үйл ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Зочдын бүрэлдэхүүнд Япон улсын ЖАЙКА байгууллагаас Mr. Taguchi, Mr.Hayashi (Head office, Human Development Department), Ms. Miyajima (Head office, East Asia division), Mr. Murakami (Монгол дахь төлөөлөгч) нар, INTEM Consulting Inc компаниас Mr.Tamaki, Mr.Sato, Ms.Muto нар байсан бол МУБИС-иас ДАА-ны дарга дэд проф.Н.Мягмарцоож, Зайн сургалтын албаны мэргэжилтэн Ц.Нямсүрэн, Ө.Мянганбаяр, А.Нямбаатар, Н.Оюунсүрэн, Б.Итгэлт нар тус тус оролцлоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Дуламрагчаа