Архангайн Багшийн сургуулийн Монгол хэл-Уран зохиолын багшийн 3-р курсийн оюутнууд Хөх хотын Багшийн их сургуулийн харьяа Эрээн хотын Олон Улсын дээд сургууль дээр очиж 14 хоногийн сургалтанд хамрагдан Монгол уран бичлэгт суралцаж, үндэсний бичиг үсгийн мэдлэг чадвараа дээшлүүллээ. Түүнчлэн хоёр сургуулийн оюутнууд чөлөөт уран уншлага болон урлагийн тоглолт хийж олон нийтийн бүтээлч ажлуудыг хамтран зохион байгуулсан нь сургалтыг үр дүнтэй болгов. Оюутнууддаа амжилт хүсье.
Архангайн Багшийн сургууль