МУБИС-ийн Ахмад багш, ажилтнуудын гуравдугаар зөвлөгөөн боллоо

МУБИС-ийн Ахмадын хорооноос анх 2014 онд Ахмад багш, ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд гуравдугаар зөвлөгөөнийг 2022.12.12-ны өдөр зохион явууллаа. Өдгөө МУБИС-ийн Ахмадын хороо 12 тэргүүлэгч гишүүнтэй, нийт 400 шахам ахмад багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, тэдний 60 гаруй хувийг ахмад багш нар эзэлдэг байна.

Ахмад багш, ажилтнуудын гуравдугаар зөвлөгөөнөөр одоо хийж буй ажлуудаа дүгнэн цаашид ахмад багш нарын оролцоо, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, “Ахмадаа сонсъё” хөдөлгөөн өрнүүлэх, “Ахмадын сан” байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж буйгаа хэлэлцэн, санал бодлоо солилцлоо. Тус зөвлөгөөнд МУБИС-ийн Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд профессор О.Алтангоо хүрэлцэн ирж ахмад багш, ажилтнуудад хүндэтгэл үзүүлэн, талархал илэрхийлж, Ахмадын хорооны хэрэгжүүлж буй ажлуудыг дэмжин, хамтран ажиллахаа уламжилсан юм. Ахмадын хорооноос МУБИС-ийн Захирлыг “Багшийн гавьяаны одон”-гоор шагналаа.

МУБИС-ийн 70 жил, Багшийн сургуулийн 100 жил, Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн 60 жилийн түүхт ойн баяруудын хүрээнд хийгдсэн эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эздийн 82,4 хувь, Багш боловсролын 90 гаруй ном товхимолын зохиогч нь ахмад багш нар байсан бөгөөд Ахмадын хорооноос тэргүүний бүтээлч багш, ажилтнуудыг шагнаж урамшуулсан юм. Үүнд:

ЭРДЭНИЙН АЛТАН ОЧИР ОДОНГООР

Даваагийн Сүрэнжав (ЗАА)

Домийн Төмөртогоо (ЗАА)

Нямын Жадамба (ЗАА)

Ичинхорлоогийн Дуламсүрэн (ЗАА)

Цамбын Даваабаяр (НХУС)

Цэрэндашийн Янжиндулам (НХУС)

Цэгмэдийн Цэвээн (ДУТС)

Цэрэнгийн Ядамжав (ДУТС)

БАГШИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР

Шаравын Уранбилэг

Ванчинсүрэнгийн Дэлгэрбаянзуу

Очирбатын Алтангоо

БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮНДЭТ АЖИЛТНААР

Жунайн Мажигжалам

Содномын Нацагмаа

Зулын Алтанцэцэг

Цэндсүрэнгийн Ариунаа

Гомбосүрэнгийн Сэлэнгэ

Гарамдоржийн Эрдэнэчимэг

Даахүүгийн Молортуяа

Дамдинсүрэнгийн Саранчимэг

Төмөрбаатарын Одгэрэл

Хүрэлчулууны Уламбаяр

Баатарын Уранчимэг нарыг тус тус шагналаа.