Хамтын ажиллагаатай АНУ-ын Нью Мексикогийн их сургуультай онлайн хурлыг өнөөдөр өглөө 8.00 цагт амжилттай хийлээ. МУБИС-ийн Зайн сургалтын төвд болсон уг онлайн хуралд МУБИС-иас захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал проф. Ц.Бурмаа, Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал проф. Д.Наранцэцэг нар Гадаад харилцааны албаны ажилтнуудын хамт, Нью Мексикогийн их сургуулиас Боловсролын сургуулийн захирал доктор Сюзен Браун, Гадаад харилцааны зохицуулагч доктор Дейвид Рутледж болон хоёр сургуулийг холбон ажиллаж буй тус их сургуулийн профессор МУБИС-ийн “Хүндэт доктор” Кандес Кей нар оролцон хамтын ажиллагааны гэрээг сунгах нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар санал солилцон хэлэлцэв. Энэ үеэр гэрээнд тусгагдсан ерөнхий 6 заалтын талаар цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхой болгож 2 их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээг 5 жилийн хугацаатайгаар сунгахаар болж хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр боллоо.
Гадаад харилцааны алба