Жинжү Боловсролын их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ

МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах тэргүүтэй төлөөлөгчид хамтын ажиллагаатай БНСУ-ын Жинжү Боловсролын их сургуульд ажлын айлчлал хийлээ. Албан айлчлалын ажлын хүрээнд Жинжү Боловсролын их сургуулийн захирал Чой Мүн Сонтой ажил хэргийн уулзалтуудыг хийж улмаар Бага боловсролын багш мэргэжлээр бакалаврын түвшинд оюутан солилцооны (2+2) хөтөлбөрийг хэрэгжүүлэх, МУБИС-ийн төгсөгчид магистрантурт суралцахад кредитийн тооцоог дүйцүүлж 1+1.5 жил суралцах хэлэлцээр байгуулав. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хоёр их сургуулийн багш нараас бүрдсэн судалгааны баг ажиллуулахаар болжээ.

Т.Дуламрагчаа