Олон улсын семинарт амжилттай оролцсон багш нарт батламж гардууллаа

БНХАУ-ын Донгбэйн Багшийн их сургуулиас "Бүс ба зам" семинарыг олон улсын их сургуулиудын багш нарын дунд 2022.10.11-2022.10.24-ны хооронд зохион байгуулсан. Уг семинарыг БНХАУ-ын Худалдааны яамнаас ихээхэн ач холбогдол өгч зохион байгуулсаар ирсэн бөгөөд Монгол улсаас МУБИС-ийн 21 багш амжилттай оролцсон юм. Тус багш нарт өнөөдөр Гадаад харилцааны албанаас семинарын “БАТЛАМЖ”-ийг гардуулан өглөө.