Оюутнуудтай уулзалт хийлээ

МБУС-ийн Математик, Мэдээлэлзүйн хөтөлбөрийг Олон улсад магадлан итгэмжлүүлэхтэй холбогдуулан МБУС-ийн Мэдээлэл зүй, математикийн тэнхимийн оюутнуудад 2018 оны 01-р сарын 27, 02 сарын 4-ний өдрүүдэд “ОУ-ЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН БЭЛТГЭЛ” сургалтыг зохион байгууллаа. Уулзалтад 1-4 дүгээр ангийн нийт 600 гаруй оюутнууд хамрагдлаа. Уулзалт, сургалтад Хөтөлбөрийн албаны дарга Т.Ганбаатар, тэнхмийн эрхлэгч Д.Цэдэвсүрэн, Б.Сандагдорж, Мэдээллийн технологи, зайн сургалтын албаны дарга Л.Мөнхтуяа нар лекц уншиж, тэнхмийн нийт багш нар, хөтөлбөрийн алба, оюутны албаны мэргэжилтнүүд байлцлаа. Оюутнуудад МУБИС-ийн хөтөлбөрийн шинэчлэл, оюутны хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд болон, хөтөлбөрийн шинэчлэл, кредит системийн талаар танилцуулж, мөн математик, мэдээлэлзүйн хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмэжлүүлэх ажлын явц, ач холбогдлыг танилцууллаа. Мөн тус уулзалтын үеэр Мэдээллийн технологи, зайн сургалын албанаас оюутын вэбийн хэрэглээ, болон зайн сургалтын төв, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.