Монгол Улсын Боловсролын Их Сургууль нь Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулийг тус тус үндэслэн 2018 онд байгууллагын магадлан итгэмжлэлд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөлөөр орж, 5 жилийн хугацаатай амжилттай магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2023 онд тус хугацаа дуусгавар болж байна.
Тиймээс дараагийн магадлан итгэмжлэлд орох хүсэлтийг БМИҮЗ-д хүргүүлж, хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажлыг эхлүүллээ.
Энэхүү ажлын хүрээнд МУБИС-ийн Захирлын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/24 дугаар тушаалаар Байгууллагын магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайлан боловсруулах төв болон салбар комисс байгуулагдаад байна.