Ардын багш Ц.Өнөрбаянд хүндэтгэл үзүүлэв

Орчин цагийн боловсролын байгууллага үүсэж хөгжөсний 100 жил, МУБИС-ийн 70 жилийн ойг тус тус тохиолдуулан НХУС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч Ардын багш, доктор (Sc.D), профессор Ц.Өнөрбаянд Унгар улсын төрийн дээд шагнал ХҮЛЭГ БААТАРЫН ГАВЬЯАНЫ ОДОНГООР шагнагдсанд нийт хамт олны өмнөөс бахархаж байгаагаа илэрхийлж МУБИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч доктор, дэд профессор О.Алтангоо хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Эрхэм хүндэт Ардын багшдаа дэлхийн Монгол судлалд болон Эх хэл соёл, ёс заншил, Монгол хэл шинжлэлийн ухаанд өөрийн эрдэм чадал, гавьяа зүтгэлээ зориулсаар яваад гүнээ талархаж байгаагаа илэрхийлж, үе үеийн хамт олон, шавь нар, төгсөгчид бусад хамтран зүтгэгчид, нийт Монголчуудынхаа өмнөөс эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.

Т.Дуламрагчаа