"Багшийн ёс зүй" өргөмжлөлт лекц боллоо

Энэ хичээлийн жилд Эрдэм шинжилгээ, инновацын албанаас зохион байгуулж буй МУБИС-ийн индэр өргөмжлөлт цуврал лекцийн анхны илтгэгчээр МУ-ын гавъяат багш, доктор (SC.D), профессор Ч.Цэдэнбал "Багшийн ёс зүй" сэдвээр Багшийн сургуулийн оюутан залууст илтгэл тавьлаа.
Илтгэлийн эхэнд ЭШИА-ны дарга, доктор Я.Шийлэгмаа урилга хүлээн авсан илтгэгч профессорт талархал илэрхийлэн, дурсгалын зүйл гардуулсан юм. Илтгэл маш сонирхолтой болж, оюутан суралцагчид профессороос хүссэн асуултаа асууж, зөвлөгөө авлаа.