МУБИС-ийн магистрын хөтөлбөрийн сургалтын бүртгэл эхэллээ

Магистрын бүртгэл:/Өдрийн ангийн элсэлт/

  • Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр https://burtgel.msue.edu.mn/  хаягаар бүртгэнэ.
  •  Хөтөлбөрийн намрын улирлын сургалтын бүртгэл 2020 оны 8 сарын 12-оос 2020 оны 9 сарын 25  хүртэл явагдана.
  • Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
  • Суралцах хугацаа: 1,5-2 жил
  • Нийт судлах кредит: 38
  • 1 кредитийн төлбөр: 112000 төгрөг
  •  Эхний семестрийн хичээллэх хугацаа: 2020 оны 10 сарын 5-аас 2020 оны 12 сарын 11

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

  • Бакалаврын  дипломын голч дүн 2,7-оос дээш тохиолдолд магистрын хөтөлбөрт шууд элсүүлнэ
  • Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ бакалаврын зэрэг хамгаалсан байна.
  • Элсэгч нь эзэмшсэнээс өөр чиглэлээр магистрын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийн зөрүүг нөхөн үзнэ. Нөхөж үзсэн хичээлийг магистрын хөтөлбөрийн үндсэн багц цагт тооцохгүй.
  • Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.
  • Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан/ 2 хувь
  •  Бакалаврын диплом, хавсралтын хамт
  • Бүртгэлийн хураамжийн 30000 төгрөг төлсөн баримт     

           /ХААН банк 5031749242 код 19/                                                                        

 

Холбогдох утасны дугаар 311547

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ