“Суурь боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл харилцааны технологийг оновчтой ашиглах нь" төслийн ээлжит хурал боллоо

JICA-гийн санхүүжилтээр 2018-2022 онд МУБИС, Токиогийн Технологийн сургуулийн хамтран хэрэгжүүлж буй "Суурь боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл харилцааны технологийг оновчтой ашиглах нь" төслийн Удирдах хорооны хурал өнөөдөр боллоо. Хурлаар төслийн үр дүнгийн суурь судалгааны явц болон төслийн хаалтын үйл ажиллагааны талаар хэлэлцэв. Тус хуралд МУБИС-ийн Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд профессор О.Алтангоо, Токио дахь НҮБ-ын их сургуулийн тогтвортой хөгжлийн институтын захирал, төслийн удирдагч проф. Юмэ, Ямагучи болон удирдах хорооны гишүүд оролцлоо.