Оюутны хөгжлийн албанаас I-IV курсийн оюутнуудад зориулсан өдөрлөг зохиолоо

МУБИС-ийн Оюутны хөгжлийн албанаас I-IV курсийн оюутнуудад зориулан “Гадаадад суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөр сурталчлах танилцуулга өдөрлөг” арга хэмжээг өргөн дэлгэр зохион байгууллаа. Өдөрлөгт МУБИС-ийн захирал О.Алтангоо оролцож хүрэлцэн ирсэн оюутан суралцагчдад зориулж үг хэлэн амжилт хүссэн бол АНУ, БНСУ, Япон, БНХАУ, Австрали, ОХУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан амжилттай суралцаж боловсролын зэрэг, эрдмийн цол хамгаалаад ирсэн төгсөгчид өөрсдийн туршлага, дурсамж, зөвлөмжөө оюутнуудад танилцуулан санал солилцов. Өдөрлөгийн үеэр НХУС-ийн Хэлний салбарын оюутнууд мэргэжлээ сурталчлах үзэсгэлэн гаргасан юм. Ингээд оюутан суралцагчдын таашаалд нийцсэн өдөрлөг амжилттай зохион байгуулсан Оюутны хөгжлийн албаны хамт олондоо талархал илэрхийлж улам их амжилт хүсье.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Дуламрагчаа