“Суурь боловсролын чанарыг ахиулахад мэдээлэл харилцааны технологийг оновчтой ашиглах нь" төслийн хаалт боллоо

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран 2018-2022 онд хэрэгжүүлсэн "СУУРЬ БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫГ АХИУЛАХАД МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦААНЫ ТЕХНОЛОГИЙГ ОНОВЧТОЙ АШИГЛАХ НЬ" төслийн хаалтын хуралдаан 2023-01-24-ны өдөр  БШУЯ-ны хурлын их танхимд амжилттай болж өндөрлөв. Тус арга хэмжээнд БШУЯ, JICA-ийн суурин төлөөлөгчийн газар, МУБИС, Япон улсын Токиогийн Технологийн сургууль, аймаг орон нутаг, нийслэлийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Боловсролын хэлтсийн төлөөлөл зочид, төлөөлөгчид оролцлоо. Төслийн үр дүн, ач холбогдлын талаар БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр, JICA -гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимүра Токүжи, МУБИС-ийн захирал О.Алтангоо, Японы Токио технологийн сургуулийн профессор, Төслийн удирдагч Шинобу Ямагучи нар үг хэллээ. Улмаар хурлын I хэсэгт Төслийн хэрэгжилтийн танилцуулгын талаар  доктор Р.Бат-Эрдэнэ /Төслийн удирдах хорооны гишүүн/, проф Д.Цэдэвсүрэн /МУБИС/, Ж.Сүхбаатар /СЭЗИС/, проф. Юмэ Ямагучи /Япон, ТТС/, Доктор ПАК /НҮБ, Токио/ нар илтгэл хэлэлцүүлсэн бол хурлын II хэсэгт төслийн орон нутаг дахь хэрэгжилтийн талаар Баянхонгор, Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Нийслэлийн СХД-ийн БШУ-ны газар, боловсролын хэлтсээс танилцуулга илтгэлээ тус тус толилуулав. Төслийн нээлтийн үйл ажиллагааны чиглүүлэгчээр МУБИС-ийн төслийн багийн ахлагч МУГБ,  проф. Н.Жадамба ажилласан бол Хурлын I, II хэсгийг Төслийн удирдах хорооны гишүүн доктор Р.Бат-Эрдэнэ, проф. Токада нар чиглүүлэн ажилласан юм.