БНХАУ-аас Монгол Улсад суух ЭСЯ-ны төлөөлөгчидтэй уулзалт хийлээ

БНХАУ-аас Монгол Улсад суух ЭСЯ-ны Соёлын зөвлөх Chen Shuang, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Gao han нартай МУБИС-ийн Гадаад харилцааны албаны дарга, дэд профессор Г.Цогзолмаа албан хэргийн уулзалт хийлээ. Уг уулзалтаар МУБИС болон БНХАУ-ын Донгбэйн Багшийн их сургууль хамтарсан 2+2 хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, бакалавр, магистр, докторын түвшинд БНХАУ-аас ирж суралцаж буй гадаад оюутны асуудал болон цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.