Профессор С.Мерль зочин профессороор ажиллаж байна

МУБИС-ийн "Хүндэт доктор" ХБНГУ-ын Билефельдийн Их сургуулийн проф. Стефан Мерль МУБИС-д зочин профессороор ажиллан 10-р сарын 8 наас эхлэн МУБИС-ийн залуу судлаач багш нар болон бусад их, дээд сургууль, Эрдэм шинжилгээний хүрээлэн, нийслэлийн зарим ЕБС-иудын Түүх, нийгмийн ухааны чиглэлийн багш, судлаач нарт лекц уншиж, сургалт семинарыг амжилттай удирдан явуулж байна. Тус сургалт нь 2019 оны 10-р сарын 18 хүртэл үргэлжлэх юм. Тэрээр Түүхийн судалгааны арга зүйн удиртгал (Introduction into Methods of Historical Research), Модернизаци ба Нийгмийн инженерчлэл ЗХУ ба Германыг харьцуулсан нь. (Modernity and Social engineering, Soviet Union and Germany in comparison); Иргэний нийгмийн үзэл баримтлал: 19-р зууны үеийн Европ дахь иргэний нийгмийн үр дүн ба түүний ач холбогдол өнөөдөр (The Concept of Civil Society: The Emergence of Civil Society in Europe during the 19th century and its meaning for today ), Популизм ардчилалд аюул учруулах уу? зэрэг өргөн сэдвийн хүрээнд сургалт явуулахын зэрэгцээ Импакт фактортай өгүүлэл бичих арга зүйн вакумжуулсан сургалтыг хийж, МУБИС-ийн залуу судлаачидтай уулзаж, зөвлөгөө өгөх юм. Мөн 10-р сарын 18-ны өдөр 16.00 цагт МУБИС-ийн "Хүндэт индэр"-т уригдан "Популизм ардчилалд аюул учруулах уу?" сэдвээр лекц уншихаар тов гарсан билээ. Ингээд тус сургалтыг хамтран амжилттай зохион байгуулж байгаа МУБИС-ийн ЭШИА, НХУС-ийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье.

Т.Дуламрагчаа