МУБИС-ийн багш сонгоны зөвлөхүүдтэй гэрээ байгууллаа

МУБИС-ийн дэд захирал доктор Д. Мандах МУБИС-ийн багш сонгоны нийслэл, орон нутгийн зөвлөхүүдийг хүлээн авч уулзан санал солилцож хамтран ажиллах гэрээг өнөөдөр байгуулав. Тус арга хэмжээнд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгино хайрхан, Баянзүрх, Баянгол, Багануур дүүрэг болон Төв аймаг, Төв аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын зөвлөхүүд хүрэлцэн ирж оролцов. Багш мэргэжлээр суралцах хүсэлтэй сурагчдад зөвлөн туслах эрхэм хүндэт зөвлөх багш нартаа ажлын өндөр амжилт хүсье.

 

 

Т.Дуламрагчаа