Удирдах зөвлөлийн хурал 2022.06.17

 

Удирдах зөвлөл 2022 оны 06 сарын 17-ны өдөр 86.6%-ийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэв.

  1. МУБИС-ийн бүтэц орон тоонд өөрчлөлт оруулах тухай (Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3.1.3; 5.1; 5.4 ) 
  2. Бакалаврын элсэлтийн хяналтын тоог тогтоох тухай                           

3.  Оюутны байрны бүтэц, орон тоо, төлбөрийн хэмжээг тогтоох тухай /Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцүүлэх/

4. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хөгжүүлэх шийдлийн хувилбар хэлэлцэх тухай                                  

5. Найдваргүй авлагын тухай

 

Хурлаар шийдвэрлэсэн нь:  

  1. МУБИС-ийн бүтэц орон тоог “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийн 3.1.3; 5.1; 5.4 заалтын дагуу шинэчлэн батлав.
  2. МУБИС-ийн бакалаврын хөтөлбөрт 2022-2023 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл, хяналтын тоог хавсралтаар батлав.
  3. Оюутны байрны бүтэц, орон тоо, төлбөрийн хэмжээг “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-д нийцүүлэн шинэчлэн батлав.
  4. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хөгжүүлэх шийдлийн хувилбарыг хэлэлцэн, бакалаврын хөтөлбөрийг шинэчлэх үзэл баримтлалыг суралцахуйд суурилсан, үнэт зүйлс болон үр дүнг баримжаалсан байдлаар хэрэгжүүлэхийг сайшаан дэмжиж, түүнийг хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэлийг хавсралт ёсоор батлав.
  5. МУБИС-ийн санхүүгийн тайланд бүртгэлтэй байгаа 2013-2017 онд хамаарах найдваргүй авлагыг данс бүртгэлээс хасав.