- МУБИС – ийн 2022 оны төсвийн төсөл
- МУБИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг “Лавай” болон бүрэлдэхүүний сургуулиас сэтгүүл эрхлэн гаргах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Дэд профессор, профессорын судалгааны тэтгэлэг олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Олон улсын ээлжит хурлын сэдвийг хэлэлцэж тогтоох
5. (СӨБС-ийн туслах багш бэлтгэх цахим сургалтын төлбөр тогтоох тухай, Гадаад оюутны монгол хэлний түвшин тогтоох шалгалтын төлбөр тогтоох тухай)
Шийдвэр:
МУБИС -ийн 2021 оны төсвийн гүйцэтгэл, 2022 оны төсвийн төсөлд Захирлын зөвлөлийн гишүүд санал оруулан Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтов
МУБИС-ийн Эрдэм шинжилгээний бичиг “Лавай” болон бүрэлдэхүүний сургуулиас сэтгүүл эрхлэн гаргах журмыг хэлэлцэж батлав.
Дэд профессор, профессорын судалгааны тэтгэлэг олгох журам хэлэлцэгдэж, батлагдав.
Уламжлалт олон улсын ээлжит хурлыг “Дээд боловсролын чанарын баталгаажуулалт” нэрийн доор “Сургалтын технологи, хэрэгжилт, үр дүн” гэсэн агуулгатайгаар зохион байгуулахаар тогтов.
СӨБС-ийн туслах багшийн сургалтын төлбөрийг хэлэлцэж Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах.
Гадаад оюутны монгол хэлний түвшин тогтоох шалгалтын төлбөр тогтоолтыг хэлэлцэж МУБИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, батлуулах.
Ковид-19 цар тахлын үед МУБИС-ийн үндсэн орон тоон дээр бүртгэлтэй багш, ажилтан, ажилчдын эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд 100,000₮-ний мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэв.
Хүндэтгэх шалтгаанаар хүсэлт гаргасан бүрэлдэхүүн нэгжийн багш нарт чөлөө олгов.