Захирлын зөвлөлийн хурал 2021/11/02

Захирлын зөвлөл 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 14:00 цагт А байрны №205-д хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

  1. Боловсролын судалгааны хүрээлэн байгуулах тухай асуудал
  2. 2021 оны сургалтын төлбөрийн орлого, биелэлт
  3. Мэдээлэл технологийн албаны программистуудын цалин тогтоох тухай
  4. Бусад

 

Шийдвэрлэсэн нь:

Боловсролын судалгааны хүрээлэнгийн асуудлыг МУБИС-ийн Удирдах зөвлөлд хэлэлцүүлж, МУБИС-ийн бүтцийн нэгжид оруулах асуудлыг батлуулна.

Сургалт удирдлага мэдээллийн системд хийсэн шинжилгээний дүнд үндэслэн  мэдээллийн технологийн албаны программ хангамж хариуцсан мэргэжилтнүүдийн цалингийн сүлжээг шинээр баталж албаны дарга, техник хариуцсан мэргэжилтнүүдийн цалинг 25 хувиар нэмэгдүүлэв.

Архангай дахь багшийн сургуулийн хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багшид хүсэлтийн дагуу 1 сарын хугацаатай бүтээлийн чөлөө олгов.