Захирлын зөвлөлийн хурал 2021/11/16

Захирлын зөвлөл 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 14:00 цагт А байрны №205-д хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

  1. БШУЯ – наас ирүүлсэн “МУБИС – д хийгдсэн Хяналт – шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тайлан 2021.06” – ийн танилцуулга, түүний биелэлтийг ханган ажиллах талаар
  2. 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн үйл ажиллагаанд хийсэн хяналт үнэлгээний тайлан
  3. Бусад

Шийдвэрлэсэн нь:

 “МУБИС -ийн элсэлтийн бодлого”-д шинэчлэл оруулах, БШУЯ-нд, БШУ-ы сайдад элсэлттэй холбоотой асуудлуудыг уламжлах, Боловсролын байнгын хорооны даргын нэр дээр албан бичгээр багш бэлтгэх тогтолцоотой холбоотой хуульд тусгах нэмэлт тодорхой саналуудыг хүргүүлэх ажлын хэсэг байгуулахаар шийдэв.

МУБИС-д хийгдсэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын тайлангийн биелэлтийг ханган ажиллаж, зөрчлийг арилгуулж ажиллахыг Д.Хишигбаяр (Чанарын баталгаажуулалт, хяналт үнэлгээний албаны дарга) -т үүрэг болгов. Биелэлтийг ханган ажиллах төлөвлөгөөг боловсруулан хуваарилж дэд захирлууд болон бүрэлдэхүүн сургуулийн  захирлуудад албан бичгээр хүргүүлэв.

Математик байгалийн ухааны сургуулийн биологийн тэнхимийн багшид хүсэлтийн дагуу 1 сарын хугацаатай цалингүй чөлөө олгов.