ИТАЛИ УЛСЫН КАССИНО ИХ СУРГУУЛИЙН ПРОФЕССОРУУДТАЙ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол улсад 2022-2023 онд хэрэгжиж байгаа Европын холбооны санхүүжилттэй ЭРАСМУС+ "Багшийн манлайллыг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд Итали улсын Кассино их сургуулийн профессор Аласандро Санелла, Франсеско Мисити нар Монгол улсад хүрэлцэн ирж,  МУБИС, ШУТИС, ХААИС-ийн багш, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулсан юм. Уг төслийн Монгол дахь зохицуулагчаар МУБИС ажиллаж байна. Өнөөдөр МУБИС-ийн захирал, профессор Ж.Батбаатар Итали улсын Кассино их сургуулийн зочин профессоруудыг хүлээн авч уулзан төслийн явц, үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.