Удирдах зөвлөл хурал 2021-03-04

Удирдах зөвлөл 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 14:15 цагт МУБИС-ийн хичээлийн “А” байрны №300 тоотод 80%-ийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэв.

  1. МУБИС-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай – Д.Наранцэцэг /МУБИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал/
  2. МУБИС-ийн Удирдах зөвлөлийн дүрмийг шинэчлэн батлах тухай- Х.Тамир /Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, МУБИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал/
  3. МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын үйл ажиллагааны тухай танилцуулга – Удирдах зөвлөлийн гишүүд /сургууль бүр 3-5 минут/
  4. МУБИС-ийн санхүүгийн үйл ажиллагааны тухай танилцуулга -Ж.Гантулга /Нийслэлийн боловсролын газрын дарга/
  5. Капитал банкинд үүссэн авлагыг барагдуулах тухай- Б.Сүхболд /МУБИС-ийн санхүү, аж ахуй эрхэлсэн дэд захирал, Авлага барагдуулах ажлын хэсгийн ахлагч/
  6. МУБИС-ийн Сургалтын удирдлага мэдээллийн системийн тухай танилцуулга-Д.Мандах / МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч/
  7. МУБИС-ийн бүтэц орон тооны тухай – Ч.Болдбаатар /Удирдах зөвлөлийн гишүүн, ажлын хэсгийн ахлагч/
  8. Бусад
  • Хурлаар Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцэж батлагдсаны дараа МУБИС-ийн дүрэмд өөрчлөлт оруулах, Удирдах зөвлөлийн дүрмийг шинэчлэн батлах асуудлуудыг шийдвэрлэхээр хойшлуулав.
  • Капитал банкинд үүссэн авлагад Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь 2376 м2 талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй барилга, үл хөдлөх хөрөнгийг МУБИС-д шилжүүлэн авахыг зөвшөөрч, авлага барагдуулах ажлын хэсэг Удирдах зөвлөлийн төлөөллийн хамт уг барилга, үл хөдлөх хөрөнгийн явц байдалтай танилцахаар болов. 
  • Удирдах зөвлөлийн төлөөллүүд Боловсрол судлалын сургууль, Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль, Дүрслэх урлаг технологийн сургууль, Архангайн Багшийн сургууль, Биеийн тамирын сургуулийн үйл ажиллагааны тухай танилцуулав.