МУБИС-ийн докторын хөтөлбөрийн сургалтын бүртгэл эхэллээ

 

Докторын бүртгэл: /Өдрийн ангийн элсэлт/

  • Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр https://burtgel.msue.edu.mn/  хаягаар бүртгэнэ.
  • Докторын хөтөлбөрийн намрын улирлын сургалтын бүртгэл 2020 оны 8 сарын 12 – оос 2020 оны 9  сарын 25 хүртэл явагдана.
  • Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
  • Суралцах хугацаа: 3-4 жил
  • Нийт судлах кредит: 60
  • 1 кредитийн төлбөр: 166000 төгрөг
  •  Эхний семестрийн хичээллэх хугацаа: 2020 оны 10 сарын 5-аас 2020 оны 12 сарын 11

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

  • Магистрын  дипломын голч дүн 3,3-аас дээш тохиолдолд докторын хөтөлбөрт шууд элсүүлнэ
  • Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ магистрын зэрэг хамгаалсан байна.
  • Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.
  • Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан/ 2 хувь
  •  Бакалавр болон магистрын диплом, хавсралтын хамт
  • Бүртгэлийн хураамжийн 30000 төгрөг төлсөн баримт

            /ХААН банк 5031749242 код 19/       

 

 

Холбогдох утасны дугаар 311547

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ