МУБИС-ийн ГХА-ны санаачилгаар олон улсын онлайн чуулгад МУБИС-ийн хүндэт профессор Л.Маналжав Монгол улсаа төлөөлөн оролцлоо. БНХАУ-ын Ляонин мужийн Далянь хотод 2022 оны 8 дугаар сарын 25 –,26-ны өдрүүдэд болсон “Зүүн хойд Азийн хэл, соёл ” сэдэвт чуулганд БНХАУ, ОХУ, Монгол улс, Япон, БНСУ-ын эрдэмтэн судлаачид оролцов.
Тус чуулганы II дахь салбар хуралдаанд профессор Л.Маналжав “Хятад Лаочида (Laoqida)-ын хэлний онцлог” сэдэвт илтгэл тавьж хэлэлцүүлжээ.