МУБИС-ийн эрдэм шинжилгээний шилдэг багш нар тодорлоо

Эрдэм шинжилгээ, инновацын албанаас жил бүр уламжлал болгон судалгаа, сургалтын ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан, шинэлэг санааг бий болгосон багш, судлаачдыг дэмжих, сургалт судалгааны ажлын шилдэг бүтээлийг сурталчлах зорилгоор “МУБИС-ийн шилдэг бүтээл”-ийн шалгаруулалтыг хийж, шилдгүүдийг тодруулдаг билээ. МУБИС-ийн захирлын нэрэмжит импакт фактортай сэтгүүлд хэвлүүлсэн шилдэг өгүүллийн шагналыг 9 багш, нэг сэдэвт бүтээлийн шагналыг 3, сурах бичгийн шагналыг 3 багш, гадаад хэлээр хэвлүүлсэн бүтээлийн шагналын болзлыг хангасан багш нарт шагнал гардуулна.