МУБИС-ИЙН БАГШ, АЖИЛТАН ЗАСГИЙН ГАЗРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

"Харагчин Туулай" жилийн сар шинийн билэгт сайн өдөр МУБИС-ийн СӨБС-ийн Дүрслэх урлагийн багш, доктор Ц.Золзаяа, номын санч Д.Энхтуяа нар МУ-ын Засгийн газрын шагнал болох “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа. Соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрээ бодитоор үнэлүүлсэн тус багш, ажилтанд МУБИС-ийн удирдлагууд шагналыг гардуулан өгч, баяр хүргэлээ.