ЦАХИМ НОМЫН САНД ШИНЭ СУРАХ БИЧИГ НЭМЭГДЛЭЭ

Эрдэм шинжилгээ, инновацын албанаас МУБИС-ийн санхүүжилтээр цахим сурах бичгийн төслийг зарлаж, сурах бичгийн хүртээмжийг дээшлүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд МУБИС-ийн санхүүжилт бүхий захиалгат төслөөр 5 цахим сурах бичиг хэвлэгдэж, 2022-2023 оны хичээлийн жилээс оюутнууд үнэ төлбөргүй ашиглах боломжтой боллоо.

Д.Цэдэвсүрэн удирдагчтай Ц.Нямсүрэн, Т.Ганзориг, С.Энхбаяр, Ц.Гэрэлтуяа, Б.Бадамсүрэн, Т.Батболд, Г.Уртнасан, А.Төрбат багш нарын хамтарсан “Мэдээлэл харилцааны технологи” цахим сурах бичиг МУБИС-ийн цахим номын санд шинээр байршиж багш, оюутнууд ашиглахад бэлэн боллоо. 

Тус цахим сурах бичгүүд МУБИС-ийн 2021 оны дотоод санхүүжилттэй төслийн хүрээнд бичигдсэн юм.

Унших холбоос: https://catalog.msue.edu.mn/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=104468&query_desc=kw%2Cwrdl%3A%20%D0%9C%D1%8D%D0%B4%D1%8D%D1%8D%D0%BB%D1%8D%D0%BB%20%D1%85%D0%B0%D1%80%D0%B8%D0%BB%D1%86%D0%B0%D0%B0%D0%BD%D1%8B%20%D1%82%D0%B5%D1%85%D0%BD%D0%BE%D0%BB%D0%BE%D0%B3%D0%B8&fbclid=IwAR1_Jig38rjL0Ikpuk0JIv_NIIen2UoJJI3H7R0YhrCq3H64mnVmf1vp6HM