Удирдах зөвлөлийн хурал 2022.12.15

МУБИС-ийн Удирдах зөвлөл 2022 оны 12 сарын 15-ны өдөр 16:00 цагаас А байрны 300 тоот танхимд 80%-ийн ирцтэйгээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэв.

  1. Мэдээлэл танилцуулах (2022.12.02-ны өдрийн УЗ-ийн хурлын тэмдэглэлээр)
  • Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хөгжлийн төлөвлөгөө                           
  • Горхи тэрэлжийн "Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз”-ын үйл явц, цаашдын төлөвлөлт

       

  1. 2023 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, төсөв батлах                          
  2. Багц цагийн сургалтын төлбөрийн хэмжээг тогтоох тухай (2023-2024 оны хичээлийн жил)

 

Хурлаар шийдвэрлэсэн нь:  

  1. Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн хөгжлийн төлөвлөгөө болон Горхи тэрэлжийн "Оюутны хөгжил, хээрийн дадлагын бааз”-ын үйл явц, цаашдын төлөвлөлт мэдээлэлтэй танилцав.
  2. Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2023 оны үйл ажиллагааны орлогын төсвийг нэгдүгээр хавсралтаар, зардлын төсвийг хоёрдугаар хавсралтаар, бараа ажил үйлчилгээ худалдан авах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг гуравдугаар хавсралтаар тус тус батлав. 
  3. Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилээс мөрдөх бакалавр, магистрант, докторант, гадаад оюутны 1 кредит цагийн сургалтын төлбөрийг тогтоолын нэгдүгээр хавсралтаар, МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлбөрийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн тогтоож, Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (О.Алтангоо)-д үүрэг болгов.