Удирдах зөвлөл хурал 2021-05-18

Удирдах зөвлөл 2021 оны 05 дугаар сарын 18, 21-ний өдрүүдэд 93%-ийн ирцтэй цахимаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэв.

  1. МУБИС-д 2021-2022 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх хяналтын тоо батлах тухай- Х.Тамир /Сургалт эрхэлсэн дэд захирал/
  2. МУБИС-ийн сургалтын төлбөрийн тухай- Х.Тамир /Сургалт эрхэлсэн дэд захирал/
  3. Хөрөнгө оруулалтын тухай- Б.Сүхболд / Санхүү, аж ахуй эрхэлсэн дэд захирал/
  • Хурлаар МУБИС-ийн 2021-2022 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх хяналтын тоог батлав.
  • МУБИС-ийн бакалаврын сургалтын төлөвлөгөөнд шинээр нэмэгдсэн, нэр, код, кредит нь өөрчлөгдсөн хичээлийн кредитийн үнийг баталж, 2020-2021 оны хичээлийн жил дуустал мөрдөхөөр болов.
  • Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2021 оны батлагдсан төсвийн эрсдэлийн зардлаас МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн цайны газарт шаардлагатай засвар, тоног төхөөрөмж, тавилга эд хогшлын зардлыг баталж 2021 оны төсвийн зарлагад зохицуулалт хийхээр шийдвэрлэв.