“Боловсролын шинэчлэл-хүмүүнлэг боловсрол” I, II боть номын нээлт өнөөдөр боллоо

МУБИС-ийн Монгол судлалын төв, Эрдэм шинжилгээ, инновацын албаны санаачилгаар хэрэгжүүлж буй “МУБИС-ийн профессорын эрдмийн чуулган” цувралын нэгэн дугаар болох МУСГЗ, профессор Сэдэдийн Батхуягийн “Боловсролын шинэчлэл-хүмүүнлэг боловсрол” I, II боть номын нээлт өнөөдөр МУБИС-д боллоо. Тус арга хэмжээг Монгол судлалын төвийн эрхлэгч, МУ-ын Ардын багш Ц.Өнөрбаян үг хэлэн нээж, МУБИС-ийн удирдлагууд, бүрэлдэхүүний сургуулийн захирлууд, Боловсрол судлалын сургуулийн хамт олон, шавь нар болон эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид нээлтэд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлсэн юм.

МУСГЗ, профессор Сэдэдийн Батхуяг нь Монгол улсын боловсролын салбарт 60 шахам жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн эрдэмтэн, МУБИС-ийн ахмад багш билээ. Түүний “Боловсролын шинэчлэл-хүмүүнлэг боловсрол” номын эмхтгэлийг Б.Ононтуул, хэвлэлийн эх бэлтгэгчээр Т.Энхтунгалаг, хавтасны дизайнераар Ч.Эрдэнэбат нар тус тус ажилласан байна.