НҮБ-ИЙН ХҮҮХДИЙН САНТАЙ ХАМТРАН "БИЕ ХАМГААЛАХ ХӨТӨЛБӨР" ХЭРЭГЖҮҮЛНЭ

МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мандах, НҮБ-ийн хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хэйкэнс нар тус төсөлд онлайнаар гарын үсэг зурж баталгаажууллаа. UNICEF-ээс санхүүжилттэй тус төсөл нь "Бие хамгаалах хөтөлбөр"-өөр дамжуулан өсвөр насныханд эерэг нөлөөлөл үзүүлэх, хүчирхийллийн эсрэг бодит алхам хийх юм. Тус төслийг МУБИС-ийн БТС-ийн БТСОАЗ тэнхим, БоСС-ийн Сэтгэл судлалын тэнхим, Монголын жюүжицүгийн холбоо хэрэгжүүлж, Монголын үндэсний Олимпийн хороо, АНУ-ын Элчин сайдын яам, "Лантуун дохио" ТББ дэмжин оролцох юм. Тус төсөл нь үр дүнгээсээ хамаарч цаашид урт хугацаанд үргэлжлэх боломжтой ажээ.

Т.Дуламрагчаа