МУБИС-ийн өвлийн улирлын төгсөлтийн арга хэмжээ боллоо

МУБИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн өвлийн улирлын төгсөгчдөд "Энгэрийн тэмдэг, диплом" гардуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын ажиллалааг МУБИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд профессор О.Алтангоо үг хэлэн нээж, МУБИС-ийн Тамгын газрын дарга Л.Мөнхтуяа, Сургалт, хамтын ажиллагааны газрын дарга Н.Мягмарцоож, Эрдэм шинжилгээ, инновацын газрын дарга Б.Хоролдагва, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Тогтохбаяр болон бүрэлдэхүүний сургуулийн захирлууд хүрэлцэн ирж төгсөгчдөд энгэрийн тэмдэг, диплом гардуулсан юм.

2022-2023 оны хичээлийн жилийн өвлийн улиралд төгсөж буй нийт 457 оюутны 338 нь бакалаврын, 119 нь магистрын зэрэг эзэмшсэн байна.

3,5-аас дээш голчтой 57 оюутан, 3-аас дээш голчтой 235 оюутан төгсөж байгаа нь өмнөх жилийн төгсөгчдөөс 4%-ийн чанарын өсөлттэй байна.

Өвлийн төгсөгчдөөс МУБИС-ийн тэтгэлэгт 98, бакалаврын өндөр онооны тэтгэлэгээр 28, буцалтгүй тусламжаар 31, оюутны хөгжлийн зээлээр 19 буюу нийт 176 оюутан тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдаж байгаа нь төгсөгчдийн 38%-ийг эзэлж байна.

МУБИС-ийн өвлийн улирлын нийт төгсөгчдөдөө баяр хүргэж, амжилт бүхний дээдийг хүсье.