Шинэ оны босгон дээр МУБИС-ийн багш нар төрийн дээд шагнал хүртлээ

Монгол Улсын боловсролын салбарын түүхэн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, эрдмийг түгээх их үйлсэд тууштай зүтгэсэн МУБИС-ийн багш нарын  хөдөлмөрийг бодитоор үнэлэн төрийн шагнал хүртээлээ. Шагналыг өнөөдөр МУБИС-ийн Захиргааны зөвлөлийн төлөөллүүд гардуулан өгч, шинэ оны босгон дээр шагнал хүртсэн багш нартаа хүндэтгэл үзүүллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР МИЖИГИЙН НЯМДОРЖ, АЛТАН ГАДАС ОДОНГООР БАТДУЛАМЫН ЦЭРЭНДУЛАМ, АЛТАН ГАДАС ОДОНГООР ОЧИРБАТЫН ӨНӨРЦЭЦЭГ нар тус тус шагнагдлаа. Та бүхэндээ халуун баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг ерөөе!