Сургалт зохион байгуулав

2018 онд МУБИС МБУС-ийн "Математик", "Мэдээлэл зүй" багш бакалаврын хоёр хөтөлбөрийг Олон улсын магадлан итгэмжлэл хийлгэхээр бэлтгэл ажлаа базаагаад байгаа юм. Сургалт эрхэлсэн захирлын ажлын албанаас ОУ-ын магадлан итгэмжлэл, түүний шалгуур үзүүлэлт болон тавигдах шаардлага, ач холбогдлын талаарх цуврал сургалтыг нийт хамт олны хэмжээнд зохион байгуулж эхлээд байна. 2-р сарын 7-ны өдөр ЗАА болон Оюутаны хөгжил, Багшийн хөгжил-Хөтөлбөр, Гадаад харилцаа, ЭШ-Инноваци, Дотоод ажил, Санхүүгийн алба зэрэг алба нэгжийн мэргэжилтэн ажилтнуудад тус сургалтыг дэд захирал дэд проф. Х.Тамир, Ц.Бурмаа, Мэдээллийн технологи, зайн сургалтын албаны дарга доктор Л.Мөнхтуяа, МБУС-ийн Хөтөлбөрийн албаны дарга доктор Т.Ганбаатар, Мэдээлэл зүйн тэнхмийн эрхлэгч доктор Д.Цэдэвсүрэн нар зохион байгуулав. Нийт хамт олондоо амжилт хүсье.

Т.Дуламрагчаа