Үндэсний хэмжээнд багшлах боловсон хүчинг бэлтгэн түүхт 70 жилийн ойтойгоо учран золгож буй МУБИС-ийн бакалаврын хөтөлбөрийг дүүргэсэн 488, магистрын хөтөлбөрийг дүүргэсэн 176 төгсөгч тус тус дипломоо гардан авахад бэлэн болов. Дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахлын онцгой энэ хүнд цаг үед хичээл сурлагын өндөр амжилт гарган цахимаар их сургуулиа амжилттай төгсөж байгаа нийт Төгсөгч нартаа халуун баяр хүргэж, цаашдынх нь ажил, амьдралд амжилт бүтээл, сайн сайхныг хүсэн ерөөе.
ТӨГСӨГЧДӨД ЗОРИУЛСАН ЦАХИМ МЭНДЧИЛГЭЭ Энд дарж үзнэ үү!
Т.Дуламрагчаа