МУБИС-ийн Багшийн нээлттэй сонгон шалгаруулалт

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

   Монгол Улсын төрийн өмчийн болон гадаадын хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуулиудыг магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн  (докторын зэрэгтэй бол давуу тал болно) их дээд сургуулиудад багшилж байсан туршлагатай, судалгааны арга зүй эзэмшсэн, гадаад хэл (англи, орос болон бусад), сурган хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлалын мэдлэгтэй, мэдээлэл харилцаа технологийн хэрэглээний чадвар эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, оюутнуудтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, боловсролын шинэчлэлд нээлттэй ханддаг, тогтвор суурьшилтай ажиллах боломжтой, багшийн ёс зүйг сахидаг байх 

Сонгон шалгаруулах багшийн тоо, мэргэжлийн чиглэл, тусгай шаардлагууд

Бүрэлдэхүүн сургууль Мэргэжлийн чиглэл Багшийн тоо Тусгай шаардлага
1 Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургууль Социологийн багш 1 1)    “Социологи”, “Нийгмийн давхраажилт”, “Микросоциологи” хичээлийн лекц уншиж, семинарын цаг удирдах чадвартай байх
2)    Англи хэл (бусад гадаад хэл) болон IT технологийн зохих түвшний мэдлэгтэй байх
3)    Багшлах ажлыг хийсэн туршлагатай, багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой багшийн ёсзүйг эрхэмлэдэг байх
2 Боловсрол судлалын сургууль Боловсролын удирдлага 1 1)    Боловсролын удирдлагын болон сургалтын технологийн магистрын мэргэжлийн хичээлүүдийг заах чадвар туршлагатай байх
2)    Докторын зэрэгтэй байх
3)    Англи хэл (бусад гадаад хэл)-ний ахисан түвшний мэдлэгтэй байх (илтгэл тавих, өгүүлэл, төсөл бичих зэрэг)
4)    Боловсролын удирдлага, боловсрол судлалаар судалгаа хийдэг, магистр, докторын судалгааны ажлыг удирдах мэдлэг чадвар, туршлагатай байх
5)    Ажлын ачаалал даах, багаар ажиллах, харилцааны чадвартай байх
6)    Хэлний түвшин тогтоох шалгалтын сертификат болон өөрийн хэвлүүлсэн өгүүллүүдээ хувилж авчрах
НИЙТ 2 БАГШ

Бүртгэл: 2020 оны 08 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд  /Ажлын өдрүүдэд 0900-1630-д/ МУБИС-ийн 1-р байрны /хуучнаар А байрны/ 108 тоотод явагдана.

Бүрдүүлэх материал:

  • CV монгол хэлээр
  • Бакалавр, магистр,  докторын дипломын баталгаажуулсан хуулбар
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтрийн хуулбар              
  • Шалгалтын хураамж 20.000 төгрөг /Хаан банк 5031749242/ төлсөн баримт

 

Шалгалт: 2020 оны 08 дугаар сарын 26-наас 08 дугаар сарын  31-ний өдрүүдэд дараах үе шаттайгаар явагдана.

Үүнд:                                                                                                                         

1          Ярилцлага

2          Мэргэжлийн шалгалт

3          Гадаад хэл /Англи болон орос хэл/-ний шалгалт

4          Мэдээлэл харилцаа технологийн хэрэглээний чадварын шалгалт

5          Боловсрол судлалын орчин үеийн асуудлуудын шалгалт

6          Нэгдсэн ярилцлага

                                                                                   

Жич: Тухайн шатны шалгалтандаа тэнцээгүй ажил горилогчийг дараагийн шатны шалгалтад  оролцуулахгүй бөгөөд хураамжийг буцаан олгох боломжгүй болохыг анхаарна уу.

 

 

                                                                       

Холбогдох утас: 311547,  99144144

Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн алба