Унгар Улсын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн хөтөлбөрт Монгол судлалын хичээл эхэлсний 90 жилийн ой, Унгар Улсын нэрт эрдэмтэн, дорно дахины хэл судлаач, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор Лигети Лайошийн мэндэлсний 120 жилийн ойн хурал 2022.10.18-19 ний өдрүүдэд Будапешт хотноо болов. МУБИС-ийн Монгол судлалын төвийн эрхлэгч, Ардын багш, доктор, профессор Ц.Өнөрбаян ““Алтайн хэлний талаарх академич Л. Лигетийн үзэл баримтлал” , доктор, дэд профессор Г.Цогзолмаа “Л.Лигеттийн Монгол судлалын ажлыг нэрт эрдэмтэд үнэлсэн нь” илтгэлээр тус тус оролцлоо. Хурлын үеэр МУБИС-ийн Монгол судлалын төв болон Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхим хоорондын хамтын ажиллагааны гэрээнд Монгол судлалын төвийн эрхлэгч, Ардын багш, доктор, профессор Ц.Өнөрбаян, Монгол ба Төв Ази судлалын тэнхмийн эрхлэгч доктор, профессор А.Бирталан нар гарын үсэг зурлаа.