Докторын диплом гардууллаа

МУБИС-ийн Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд профессор О.Алтангоо болон бүрэлдэхүүний сургуулиудын захирлууд докторын зэргээ амжилттай хамгаалсан суралцагчдад баяр хүргэж, диплом гардууллаа. Сургуулийн докторын сургалтын төлөвлөгөөг бүрэн дүүргэж эрдмийн зэрэг амжилттай хамгаалсан Дашдоржийн Цэндэд Сэтгүүл зүйн, Дамдинсүрэнгийн Ариунаа, TEGUSI, JINFU, CUI YUKE, LI LIUXI нарт Боловсрол судлалын, Найдангийн Баярмаа, Сайнрагчаагийн Дорждуламрагчаа нарт Хэл шинжлэлийн, Басанжавын Туяад Сэтгэл судлалын, Чулууны Бямбацэцэгт Хэл бичгийн ухааны докторын дипломыг тус тус  гардуулав.