Кёнинь Боловсролын их сургуулийн багш, оюутнууд хүрэлцэн ирлээ

Хамтын ажиллагаатай БНСУ-ын Кёнинь Боловсролын их сургуулийн багш, оюутнууд МУБИС-ийн Багшийн сургууль дээр багш, оюутны солилцоогоор 10-р сарын 14 ны өдөр  хүрэлцэн ирлээ. Кёнинь БИС-ийн санаачлагаар хэрэгжиж буй "Глобаль багшийн хөгжил" хөтөлбөрийн хүрээнд хоёр их сургуулийн оюутнууд хамтарсан сургалт семинар, уулзалт хийж, мөн багшлах дадлага хийх юм. КБИС-ийн төлөөлөгчдийг Багшийн сургуулийн захирал доктор Ц.Дэлгэрсайхан, Хөтөлбөрийн албаны дарга доктор Б.Булган нар багш нарынхаа төлөөллийн хамт хүлээн авч танилцуулга яриа хийж дурсгалын зүйлс гардуулав. Уулзалтын үеэр СӨБС-ийн Аргазүйн тэнхимийн багш Б.Мягмар хэлмэрчээр ажилласан юм. МУБИС-иас тус хөтөлбөрт Багшийн сургууль, СӨБС, харьяа ЕБС, нийслэлийн зарим ЕБС-ийн багш, оюутан, сурагчид хамрагдана. Ингээд 7 хоног үргэлжлэх энэхүү хөтөлбөрт хамрагдах 2 талын багш, оюутнууддаа амжилт хүсье.

Т.Дуламрагчаа