Залуу судлаачдын эрдэм шинжилгээний семинар (II) амжилттай өндөрлөлөө

Багшлахуйн  менежмент, олон улсын  чиг хандлага сэдэвт Бүх шатны сургууль хоорондын залуу судлаач- багш нарын эрдэм шинжилгээний семинар (II)  амжилттай  өндөрлөлөө. 
 
“Багшлахуйн менежмент, олон улсын  чиг хандлага” сэдэвт бүх шатны сургууль хоорондын залуу судлаач- багш нарын  эрдэм шинжилгээний семинар-II”–нь “Багшлахуйн менежмент, өнөөгийн чиг  хандлага” –хэмээх семинарын  үргэлжлэл  болж байгаа онцлогтой.  
 
МУБИС-иас ХСИС-ийн профессорын судалгааны баг, “ГХЗАА” сэтгүүлийн редакцитай хамтран зохион байгуулсан “Багшлахуйн  менежмент, олон улсын  чиг хандлага”  сэдэвт бүх шатны сургууль хоорондын залуу судлаач- багш нарын  эрдэм шинжилгээний семинар-II–т судалгааны бүтээлээрээ илтгэл хэлэлцүүлж идэвх зүтгэлтэй оролцов.   
 
“Багшлахуйн  менежмент, олон улсын  чиг хандлага”  сэдэвт эрдэм шинжилгээний семинар (II)-ын үйл ажиллагаанд Бүх шатны 40 гаруй  сургуулийн  53  залуу судлаач- багш нар  оролцож илтгэл хэлэлцүүллээ.
“Багшлахуйн  менежмент, олон улсын  чиг хандлага” сэдвийн хүрээнд ОХУ, БНХАУ, Япон,АНУ, БНСУ, Энэтхэг, ХБНГУ, Иү Британи, Йемен,Финлянд, Турк, Чех, Шведийн вант улс, Австраль, Сингапур, БНАВУ зэрэг орны боловсрол, соёл, багшлахуйн менежментээр олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн нь үр дүнтэй боллоо. Энэ талаар ХСИС-ийн төлөөлөл,ахлах багш, Цагдаагийн хошууч Г.Батчимэг, МУБИС-ийн БУТ-ийн эрхлэгч дэд проф.Д.Наранчимэг нар  энэхүү эрдэм шинжилгээний семинарыг үнэлж дэлгэрэнгүй үг хэлэв.  
 
Дэлхийн олон оронд очиж  танилцсан  залуу судлаач, багш нар тухайн улс орны соёл, боловсрол судлал, багшлахуйн менежментээр үзсэн, харсан,сурсан мэдлэгээ хуваалцсанд энэхүү семинар нь танин мэдэх  ач холбогдолтой болсон талаар  проф.Д.Нямжав үнэлж талархал дэвшүүллээ.