“Педагогика” сэтгүүлийн ерөнхий редактор айлчлав

ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн “Педагогика” сэтгүүлийн ерөнхий редактор Бозиев Руслан Сахитович болон Орос улсаас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Будаева Таьяна Чагдуровна нар МУБИС-д 2019 оны 10-р сарын 18 нд айлчилж МУБИС-ийн эрдэмтэн багш нар, судлаачид ОХУ-ын ШУА-ийн судлаачидтай хамтарсан Эрдэм шинжилгээний өгүүлэх бичих, Олон Улсын Эрдэм шинжилгээний хамтарсан хурал зохион байгуулах, “Педагогика” сэтгүүлд эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл хэвлүүлэх зэрэг асуудлаар санал солилцож цаашдын хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар болов. Уулзалтад Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Ц.Бурмаа, Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал Д. Наранцэцэг, Багшийн сургуулийн захирал Ц. Дэлгэрсайхан, Боловсрол судлалын сургуулийн захирал Г. Цогзолмаа, НХУС-ийн ОХТ-ийн эрхлэгч Ш.Цолмон, Боловсрол судлалын сургуулийн багш Ш. Ичинхорлоо, Д. Наранчимэг нар болон Гадаад харилцааны албаны ажилтнууд оролцлоо.

Гадаад харилцааны алба