“Ном бүтээлийн шинэ жил 2022” зохион байгууллаа

МУБИС-ийн Мамтематик, байгалийн ухааны сургууль “Ном бүтээлийн шинэ жил 2022” арга хэмжээ зохион байгууллаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд тус сургуулийн багш нарын туурвисан 70 гаруй ном товхимол, сурах бичиг, гарын авлага, сэтгүүлийг “Ном бүтээлийн шинэ жил 2022”-ийн үеэр дэлгэн олон нийтэд танилцууллаа. Арга хэмжээг МБУС-ийн захирал, доктор Т.Ганбаатар үг хэлэн нээж, МУБИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Р.Бат-Эрдэнэ, ДАА-ны дарга Н.Мягмарцоож, ДУТС-ийн захирал С.Батцоож,  БТС-ийн захирал Г.Энхсайхан нар болон тус сургуулийн хамт олон оролцсон юм.

Оюунлаг эрдэмдэг байдлыг хөгжүүлж, шинэ жишиг тогтоон ном бүтээлийн шинэ жил санаачлан зохион байгуулж буйд талархалтай байгаа тухай МУБИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Р.Бат-Эрдэнэ арга хэмжээний үеэр тус сургуулийн хамт олонд хандан онцолсон юм.

Ном бүтээлийн шинэ жилээр МБУС-ийн авъяаслаг оюутан залуус байгалийн ухааны сонирхолтой туршилтууд, урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж, МБУС шилдэгүүдээ тодруулан шагнаж урамшууллаа.