МУБИС-ийн Гадаад харилцааны албанаас БНХАУ-ын Хөлөнбуйр дээд сургуулийн төлөөллүүдтэй онлайн уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтад ГХА-ны дарга, дэд профессор Г.Цогзолмаа, СХБХА-ны дарга, профессор Д.Цэдэвсүрэн нар оролцож, МУБИС болон Хөлөнбуйр дээд сургуулийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй хамтарсан хөтөлбөрүүдийн явцад дүгнэлт хийж, санал солилцлоо.