Захирлын зөвлөл 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт цахимаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ.
- МУБИС-ийн 70 жилийн ой угтсан ажлын төлөвлөгөөний хэрэгжилт- Салбар комиссын дарга нар
- Бүрэлдэхүүний сургуулиудын 2020-2021 оны хичээлийн жилийн ажлын тайлан хэлэлцэх- Бүрэлдэхүүний сургуулийн захирлууд
- Албадын 2020-2021 оны хичээлийн жилийн ажлын тайлан хэлэлцэх- Албадын дарга нар
Хурлаар МУБИС-ийн 70 жилийн ой угтсан ажлын явцтай танилцаж төлөвлөгөөнд тусгагдсан зарим ажлуудад өөрчлөлт оруулах асуудлаар 8 дугаар сард дахин хэлэлцэхээр болов.
Тайлангийн хуралд бүрэлдэхүүний сургуулийн захирлууд, МУБИС-ийн харьяа ЕБС-ийн захирал, албадын дарга нар 2020-2021 оны хичээлийн жилийн тайлангаа хэлэлцүүлэв. Захирал болон дэд захирлууд сургалтын удирдлага мэдээллийн системийг боловсронгуй болгох, зайн болон онлайн сургалтын асуудал, гадаад оюутны журам боловсруулах, сургалтын чанар, багш нарын эрдэмжилт, элсэлтийн асуудалд илүү анхаарч ажиллах талаар санал зөвлөмж өгөв.