Захирлын зөвлөлийн хурал 2021/04/28

2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10:00 цагт Захирлын зөвлөл цахимаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. 

  1. Топ мон төслийн үр дүн, цаашид авах арга хэмжээний тухай- А.Цог-очир /Ажлын хэсгийн ахлагч/
  2. МУБИС-ийн үндсэн сурах бичгийг хэвлүүлэх, санхүүжүүлэх тухай- О.Алтангоо /МБУС-ийн захирал/
  3. Бүрэлдэхүүний сургуулийн захирлуудын мэдээлэл
  4. Бусад 

Хурлаар МУБИС-ийн үндсэн сурах бичгийг хэвлүүлэх тухай түр журмыг захирлын тушаалаар батлахаар шийдвэрлэв. Мөн бүрэлдэхүүний сургуулиудын цахим хичээлийн явц, оюутны сургалтын төлбөр төлөлт, төгсөлт, дотоод гадаад магадлан итгэмжлэл, хөтөлбөрийн хэрэгжилт, МУБИС-ийн 70 жилийн ой угтан хийгдэж буй ажлын явцтай танилцав.